Байгалийн ухаан

. 2012-09-14 - Хүн-Байгалийн тухай ерөнхий ойлголт

Байгаль гэдэг нь, хүмүүс, амьтан, уул нуруу, гол мөрөн, ургамал гэх мэт хүний бүтээгээгүй зүйлсийг тодорхойлсон ойлголтыг хэлнэ. Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (Латин: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1][2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэн[3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2011 оны  10 сарын 31 ны байдлаар Дэлхийн хүн ам 7 тэрбумаас даваад байна Амьтан гэдэг нь Амьтны аймагт хамаарах организмын үндсэн бүлгийг хэлнэ. Амьтан нь олон эст, орчинтойгоо зохицон амьдрах чадвартай ба бусад организм, эсвэл тэдгээрийн зарим хэсгээр хооллоно. Жирийн ярианы хэлэнд "Амьтан" гэдэгт хүнийг хамааруулдаггүй боловч, биологийн нэр томъёоны хувьд Амьтны аймгийн бүх төрөл, зүйл багтах учир хүн бас багтана. Ургамал нь амьд организмын үндсэн нэг бүлэг бөгөөд мод, бургас, бут, өвс, ороонги, хаг, ногоон замаг зэргийг хэлнэ. Одоогийн байдлаар нийтдээ 350,000 орчим зүйлийн ургамал нээгдээд байна. Фотосинтез явуулдаг ургамлуудыг ногоон ургамал гэж нэрлэнэ.
:: Найздаа илгээх ::
Бичлэг: 31 » Нийт: 36
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Байгаль бол амьтай амьгүй биесийн сууц юм.Үүнийг таньж мэдэхэд бидний гол зорилго оршино.Та бүхэн энэ блогтой холбоотой асууж лавлаж зөвлөгөө авах, зөвлөгөө өгөх хэрэг гарвал daurenbek@msue.edu.mn цахим хаягт хандаарай.

Сүүлийн бичлэгүүд

. Хүн байгаль хичээлийн II улиралын 3-р курсын оюутаны бие даалт
. Биосферийн тухай
. Экосистемийн тухай
. Экологийн хичээлийн бие даалт, үнэлгээний рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар, рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар
. Эрдэс чулуулаг, чулуун мандал
. Тогтвортой аялал жуулчлал
. Сарны харагдах байдлыг гурилаар хийж турших
. Газарзүйн бага боловсролын стандарт
. Эссэ бичих арга зүйн зөвлөмж
. Бие ба бодис лекц -6
. Ангийн ажлын сэдэв
. Ангийн ажил бичих үлгэрчилсэн загвар
. Нар, Нарны аймаг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. american boy