Байгалийн ухаан

. 2012-04-23 - ОЮУТНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ (Зөвлөмж)

Бие даан гүйцэтгэх ажил нь оюутан тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх замаар бататгах, гүнзгийрүүлэх, чадвар дадал эзэмших, улмаар бие даан сурч хөгжих, сурах үйлээ өөрөө удирдах арга барил эзэмшихэд чиглэсэн байна, Бие даалтын ажил нь мэргэжлийн онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд сургалтын агуулга, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан, түүний хүнд хөнгөнийг тохируулах, улирлын туршид гүйцэтгэх бие даалтын ажлын хэлбэр, тоог тэнхмээс нарийвчлан тогтоох шаардлагатай. Оюутны авбал зохих 100 онооны 30 оноо нь бие даалтын ажилд ноогдоно. Бие даалтын ажлыг үнэлэхэд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга хэлбэрийг ашиглах нь үнэлгээг бодитой хийх, оюутан өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж сурах ач холбогдолтой. Бие даалтын ажлыг үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дараах арга хэлбэрийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Үүнд: • Оюутны өөрийн унэлгээ: Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Өөрийн үнэлгээ болон бусад оюутны шүүмжийг бие даалтын ажилд хавсаргана, Эргэцүүлэмжид дараах зүйлийгтусгавал зохистой: > Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан. > Бие даалтын ажил гүйцэтгээд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан? > Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь? > Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна, түүний учир? > Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир? > Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсЗн, яаж ажилласан? > Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юмуу хангалтгүй болсон, түүний шалтгаан? > Багшийн зөвлөгөө болон чацуутны үнэлгээ, санал, шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан? , > Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих? > Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна? (А, В, С, 0, Р) Чацуутны унэлгээ: Бие даалтын ажлыг багшид хураалгахаас өмнө чацуутан буюу мэргэжил нэгт оюутнуудад (2-оос доошгүй) уншуулж, шүүмж авсан байна. Уншсан оюутан ажлын ололт, дутагдалтай талыг үнэлж, санал шүүмж бичиж өгехдөө дараах зүйлийг тусгавал зохино. > Бие даалтын ажлыг уншихад ойлгомжтой байсан уу? > Уг ажлын ололттой давуу тал нь юугаар илэрч байна вэ? > Уг ажлын дутагдалтай тал нь юугаар илэрч байна вэ? > Үр дүнгээ хүснэгт, диаграмм, график зэргээр ойлгомжтой, тодорхой илэрхийлж чадсан уу? > Бүтээлч, үр дүнтэй хөдөлмөрлөсен, эсэх нь юугаар илэрч байна вэ? > Ажлын бүтэц, хэлбэршил (эмх цэгц, уялдаа холбоо) нь аль хир болов? > Бие даалтын ажлын боловсруулалт, гүйцэтгэлийн чанар нь ямар түвшинд байна гэж үзэж байна вэ? *••• > Уг ажлыг сайжруулахын тулд юу анхаарвал зохих вэ? > Эргэцүүлэмжээ бүтээлч байдлаар хийсэн эсэх нь юугаар илэрч байна вэ? Багшийн унэлгээ: Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх, хичээлээр эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгээ ашигласан байдал, мэдлэг, чадвар, дадлын ахиц дэвшил, холбогдох ном, материалыг уншиж судалсан эсэх, ажлын заавар, шалгуур үзүүлэлтийн дагуу ажилласан эсэх, чацуутны бүлгээс өгч буй үнэлгээ, шүүмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлсэн байдал, өөрийн үнэлгээний бүтээлч шинж зэргийг харгалзан үнэлнэ. Мөн хөндлөнгийн үнэлгээ өгсөн оюутанд үнэлгээг хэр зэрэг бодитой хийсэн байдлыг нь үнэлгээний оноонд нь оруулж тооцож болно. Жич: Мэргэжлийн онцлог болон сгжлын хэлбэрээс хамааран бие даах ажшд тавих шаардлага, үнэлгээний шалгуур нъ ялгаатай байхыг анхаарна уу. Бакалаврын сургалтын алба Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 34 » Нийт: 36
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Байгаль бол амьтай амьгүй биесийн сууц юм.Үүнийг таньж мэдэхэд бидний гол зорилго оршино.Та бүхэн энэ блогтой холбоотой асууж лавлаж зөвлөгөө авах, зөвлөгөө өгөх хэрэг гарвал daurenbek@msue.edu.mn цахим хаягт хандаарай.

Сүүлийн бичлэгүүд

. Хүн байгаль хичээлийн II улиралын 3-р курсын оюутаны бие даалт
. Биосферийн тухай
. Экосистемийн тухай
. Экологийн хичээлийн бие даалт, үнэлгээний рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар, рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар
. Эрдэс чулуулаг, чулуун мандал
. Тогтвортой аялал жуулчлал
. Сарны харагдах байдлыг гурилаар хийж турших
. Газарзүйн бага боловсролын стандарт
. Эссэ бичих арга зүйн зөвлөмж
. Бие ба бодис лекц -6
. Ангийн ажлын сэдэв
. Ангийн ажил бичих үлгэрчилсэн загвар
. Нар, Нарны аймаг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. american boy



:-)
 
xaax