Байгалийн ухаан

. 2012-04-23 - Суралцагчдыг үнэлэх аргазүй

Суралцагчдыг үнэлэх аргазүй Байгаль шинжлэл боловсролоор танин мэдэхүйн түвшин бүрт харгалзах цогц чадамжинд тулгуурлан суралцагчийн хөгжил төлөвшлийг үнэлэхдээ: Суралцагчийг үнэлэх ажлын зорилго нь тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Суралцагчийн хөгжил төлөвшлийг тэдгээрийн гүйцэтгэж буй танин мэдэхүйн үйл, үйлдэл, үйл ажиллагааны чанараар үнэлэх Үнэлгээнд шударга, ил тод, бодитой байх зарчмыг баримтална. Үнэлгээ нь суралцагчид тухайн судлагдахууныг судлах явцад болон судалсны дараагаар эзэмшсэн байх цогц чадамжуудыг хэр зэрэг эзэмшсэн болохыг тодорхойлох үүднээс хийгдэж буй сургалтын нэг хэсэг.
Чанартай үнэлгээ хийх 5 түлхүүр Түлхүүр 1: Юуг ? Даалгаврууд тодорхой бөгөөд тохирсон байх Түлхүүр 2: Яагаад. Зорилтуудаа оновчтой тодорхойлох. Түлхүүр 3: Яаж ? Даалгавар, зорилтууд болон үнэлгээний аргуудыг хослуулан сонгох Түлхүүр 4: Хэр зэрэг ? Сургалтын талаар дүгнэлт хийхдээ суралцагчдын гүйцэтгэлээс хүрэлцэхүйц хэмжээгээр түүвэрлэн хэрэглэх Түлхүүр 5: Хэр бодитой. Сурах үйл явцыг гажуудуулахаас ангид, шударга байх 1.Тодохой бөгөөд тохирсон даалгаврууд Бид юуг үнэлэх гээд байна вэ? ямар мэдлэг, учир шалтгааны тайлбар бүтээгдэхүүн, оюун ухааны онцлог нь суралцагчдын сурлагын амжилтанд чухал юм бэ? суралцагч нь тэднээс юу хүсэн хүлээж буйг ойлгодог уу? суралцагчид үнэлүүлэх явцад харуулахыг хүссэн мэдлэг ур чадварт соёлын болон хэлний хүүчин зүйлс нөлөөлж байна уу? Үнэлгээг бодитой эхний түлхүүр нь тодорхой, тохирсон даалгавруудтай байх явдал юм. Даалгаврууд нь багш юу заах,суралцагчид юу сурах гэж байна гэдгийг маш нарийвчлан тодорхойлсон агуулгын нэг хэсэг юм. Бидний ажлын гол ойлголт бол юуг сургасан байх ёстой вэ гэдгийг тодорхойлох явдал юм. Даалгаврын хэлбэрүүд: Суралцагчдад зориулсан даалгаврыг зэрэглэх төрөл бүрийн арга зам байдаг. Даалгаврыг зэрэглэх нь суралцагчдаар юуг мэдүүлж, юуг хийлгэх чадвартай болгохыг бид хүсч байна гэдгээ сайтар шүүн тунгаахад тусална. Мэдлэг ба ойлголт: Суралцагчид ямар фактуудыг бүрэн төгс мэдэж байна вэ , Ямар мэдээллийг тэд сэргээн санаж чадаж байна, тэд юу ойлгож байна, үнэлгээний өмнө тулгардаг асуудал нь тухайн судлагдахууны мөн чанар болсон үнэ цэнэтэй мэдлэг, ойлголтыг хөгжүүлэхэд чиглэдэг. Учир шалтгаан ба дадал: Суралцагчид бүлэг бүлгээр ялган салгаж,зэрэглэж, анаиз хийж чадаж байна уу,тэд юу сурснаа нэгтгэн дүгнэж, синтез хийж чадаж байна уу, үзэгдлийн үнэ цэнийг баталж, үнэлж дүгнэж чадаж байна уу, учир шалтгааны даалгаврыг үнэлснээр аливаа зүйлийг суралцагчид сайн хийж байна уу, муу хийж байна уу гэдгийн ялгааг тодорхойлдог. Ур чадвар : Суралцагчдыг сайн уншуулах, бүлгээр бүтээлчээр ажиллуулах, бусдад танилцуулга хийх, гадаад хэлээр ярих, туршилт ажил төлөвлөх зэрэгт сургах ур чадвар бидэнд байдаг. Ур чадварыг шалгах үнэлгээний гол асуудал нь ямар нэг зүйлийг яаж сайн хийлгэх вэ гэдгийг тодорхойлоход ошино. Үр дүн бий болгох чадвар: Даалгаврын бас нэг хэлбэр нь суралцагчдын бий болгосон бүтээгдэхүүн бөгөөд энэ нь суралцагчид мэдлэг, учир шалтгаан, тусгай бүтээлч ур чадвартай болсныг илтгэх бодит баталгаа мөн. Дур сонирхол: Багш суралцагчдын сургуульд хандах хандлага, үүрэг хариуцлага, тэсвэр хатуужил, уян хатан зан чанар, сурах хүсэл зэрэг тэдний ерөнхий хандлага оюун ухааны төлөвшилд нэлээд санаа тавьдаг. Хичээлийн өмнө тулгардаг гол асуудал нь суралцагчид идэвхтэй сурах үйл явцыг сонгож, анги танхимын таатай орчин бий болгох явдал юм. Үнэлэхдээ суралцагчдад сурах сэдэл тэмүүлэл хэш зэрэг бий болж, энэхүү үр дүнг хэрхэн ашиглах вэ гэдийг тодорхойлох явдал болно. Тохирох зорилтыг оновчтой тодорхойлох: Бид яагаад үнэлдэг вэ, үнэлгээний талаарх мэдээллийг хэрхэн ашиглах вэ, хэн, ямар шийдвэр гргахын тулд, үнэлгээний зорилттой холбоотойгоор соёлын ба хэлнйий зөрчил үүсэх үү, Түлхүүр 2 нь үнэлгээг сайн хийхэд туслах үнэ цэнэтэй зорилтуудыг агуулдаг. Үнэлгээ нь хэрэгцээтэй мэдээллээр хангадаг бөгөөд суралцагчдыг хохироох, хавчих хэрэгсэл байх ёсгүй. Багш суралцагчид хэрхэн сурч тэдний гүйцэтгэлийг хэрхэн үнэлж улмаар сургалтанд хэрэгцээтэй зүйлиг хэрхэн сайжруулах талаар ойлгож байхыг хүсдэг. 3. Даалгавар,зорилтууд болон үнэлгээний аргуудыг тохируулан сонгох: Үнэлгээг чанартай хийх з дахь түлхүүр нь даалгавар, зорилт, аргуудыг сонгох явдал юм. Сайн үнэлгээ хийнэ гэдэг нь сургалтын зорилттой уялдсан үнэлгээний сайн аргуудыг сонгох, улмаар нийтээр хүлээн зөвшөөрч, үнэлүүлэх юм. Судлаач Стиггинс үнэлгээний 4 аргыг тайлбарлажээ. 1. Сонгох хариултын арга 2. Эсээ бичлэгийн арга 3. Гүйцэтгэлийн үнэлгээний арга 4. Хувь хүнтэй харилцах арга 4.Сургалтын талаар дүгнэлт хийхдээ суралцагчдын гүйцэтгэлээс хүрэлцэхүйц хэмжээгээр түүвэрлэн ашиглах. Үнэлгээ гэдэг нь даалгавар гүйцэтгэх ганцхан загвар, тестээс илүү өргөн хүрээнд хамаарагдах ойлголт юм. Суралцагчдын юу мэдэж байгааг болон өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх хэр чадвартайг бодитой үнэлж чаддаг байхын тулд багш нар суралцагчдын сурах үйл ажиллагааны талаар дүгнэлт хийх зорилгоор тэдний гүүйцэтгэлийн түүвэрт анализ хийх хэрэгтэй. Сургалтын өргөн хүрээний даалгаврууд нь илүү олон түүврүүдийг шаарддаг. Жишээ нь , ганцхан эсээбичих,математикийн бодлого бодсоныг үнэлэх үнэлгээ нь багшид тухайн суралцагчийн бичих болон, асуудал шийдэх чадварыг үнэлэх үнэлгээ болж чадахгүй. Иймээс бодитой дүгнэлтэд хүрэхэд маш олон баталгаа олж авахыг шаарддаг. Сайн төлөвлөсөн үнэлгээ нь суралцагчдын сурах үйл явцын талаар бодитой дүгнэлт хийхэд тус дөхөм болохуйц загварыг олон төрлийн даалгавруудаас сонгож авах боломжийг багшид олгоно. 5. Хэр бодитой, Сурах үйл явцыг гажуудуулахаас ангид, шударга байх: Үнэлгээ нь хэр бодитой байна. Бид тэднийг үнэлж байна гэж бодож байгаачлан үнэхээр бодитой үнэлгээ болж чадаж байна уу? Суралцагч сурах үйл явцаас мөн бидний үнэлгээнээс ашигтай талыг олж авч байгааг бид мэдэж байна уу? Багш үнлгээ хийх үйл явцыг төлөвлөж байхдаа юуг үнэлж байна, яагаад үнэлэх шаардлагатай байна гэдгийг сайтар мэдэж байдаг ба эдгээр зорилтыг үнэлэх зөв замыг л сонгож авдаг. Багш хэр зэрэг үнэлэх вэ гэдгээ мэддэг ч харамсалтай нь өөрийнхөө зорилгын төлөө эсвэл суралцагчийн төлөө үйлчлэхгүй байгаа үнэлгээг л хийж дуусгах боломжтой байдаг. Өдөр тутмын хичээлийн зааврыг сурагчид урьдаас мэдээгүй, хангалттай цаг хугацаагүй байдаг ба суралцагчдад урьдаас шаардлагатай бүх ур чадварууд төдийлөн байхгүй, тэд сургалтанд хүссэн дэс дарааллын дагуу хариу үйлдэл хийдэггүй. Үүнтэй ижил зүйл үнэлгээнд бас тохиолддог.Эхний 4 түлхүүрт хазайлт гажуудал хязгаарай байх, шударга байх тухай өгүүлсэн. Цаашид хазайлтыг маш ихээр агуулж байдаг стандартчилагдсан тестийн талаар бодож үзэх шаардлагатай. Учир нь ийм үнэлгээ нь суралцагчдад байгаа мэдлэг туршлагад ч, тухайн орон нутгийн сургалтын хөтөлбөртэй ч төдийлөн сайн зохицдоггүй. Дараах хүснэгтэд үнэлгээний үйл явцад гардаг хэзэйлтыг харуулна. Суралцагчдын үнэлгээн дэх хазайлтууд Үнэлгээтэй холбоотой үзүүлэлтүүд Уншиж бичихээс бусад чадварыг үнэлэхдээ унших, бичих аргыг их хэрэглэдэг. Ойлгомжгүй , хүнд үг хэллэг хэрэглэх. Суралцагчдад ойлгомжгүй хэлээр үнэлэх. Суралцагчдын суралцах арга барилын онцлогийг харгалзалгүй, нийтлэг үнэлгээний аргыг ашиглах. Даалгавар гүйцэтгэх заавар нь тодорхой бус байх. Даалгаврын жишээ нь зарим суралцагчдын хувьд ойлгомжгүй, нийтлэг биш байх. Үнэлгээний арга зүйг эзэмшилгүйгээр үнэлгээг буруу хийх. Гүйцэтгэлийн чухал аспектуудыг тооцолгүй, тодорхой бус шалгуураар үнэлэх. Сорилын түлхүүр тохирохгүй байх, олон зөв хариулттай байх. Явцуу хүрээндтодорхойлсон шалгуур хэрэглэх Суралцагчидтай холбоотой үзүүлэлтүүд Суралцагчид ямар нэгэн шалтгаанаар ядарсан, ууртай, өвчтэй, эсвэл анхаарал сарнисан байх. Суралцагчид тестийн үед тогтоосон журм, хугацаа,бусад зохион байгуулалтыг мөрдөхгүй байх Орчинтой холбоотой үзүүлэлтүүд Шуугиантай буюу анхаарал сарнихаар орчин. Үнэлгээг хийж буй хүний субъектив хандлаг/ сэтгэл зүйн таагүй байдал нөлөөлөх
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-05-07 - Hi

Бичсэн: Ulzii (зочин)
их сайхан мэдээлэл байна. Үнэлгээг бодитоор тодорхойлохын тулд судалгаан дээр тулгуурлах хэрэгтэй юм шиг санагдаж байна.
. Шууд холбоос
Бичлэг: 35 » Нийт: 36
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Байгаль бол амьтай амьгүй биесийн сууц юм.Үүнийг таньж мэдэхэд бидний гол зорилго оршино.Та бүхэн энэ блогтой холбоотой асууж лавлаж зөвлөгөө авах, зөвлөгөө өгөх хэрэг гарвал daurenbek@msue.edu.mn цахим хаягт хандаарай.

Сүүлийн бичлэгүүд

. Хүн байгаль хичээлийн II улиралын 3-р курсын оюутаны бие даалт
. Биосферийн тухай
. Экосистемийн тухай
. Экологийн хичээлийн бие даалт, үнэлгээний рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар, рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар
. Эрдэс чулуулаг, чулуун мандал
. Тогтвортой аялал жуулчлал
. Сарны харагдах байдлыг гурилаар хийж турших
. Газарзүйн бага боловсролын стандарт
. Эссэ бичих арга зүйн зөвлөмж
. Бие ба бодис лекц -6
. Ангийн ажлын сэдэв
. Ангийн ажил бичих үлгэрчилсэн загвар
. Нар, Нарны аймаг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. american boy



:-)
 
xaax