Байгалийн ухаан

. 2012-04-23 - Усны үүсэл

Усны үүслийн талаар олон янзын таамаглал байдаг ч дэлхийн өөрийнх нь үүсэлтэй холбон тайлбарласан нь ихэд түгээмэл юм. Усны үүслийн талаархи үндсэн 4-н онол байдаг. Үүнд:
1. А.П.Виноградов нарын эрдэмтдийн үзсэнээр дэлхий үүсч байх үед бодисуудын ялгалал үүсч, хүнд элементүүд дэлхийн төвд үлдэж, хөнгөн элементүүд газрын давхаргыг бүрэлдүүлжээ. Дэгдэмхий бодисууд газрын гадарга дээр ялгаран гарсны дотор усны уур байсан нь дэлхий аажмаар хөрөх явцад шингэн төлөвт шилжин усан мандал үүссэн гаж үздэг. Одоо ч галт уулын лаавын бүрэлдэхүүнд ус агжжлагдаж байдаг нь дээрхи онолыг баталж буй хэрэг юм.Одоо ч мантиас ус ялгаран гардаг бөгөөд ийм усны хэмжээ жилд 1км3 юм. Ийм усыг ювинелийн ус гэнэ. Асар их хэмжээний ус газрын давхаргад химийн холбоо байдлаар оршдог ба мантид байх усны хэмжээ нь дэлхийн далайгаас 10-15 дахин их гэж үздэг байна. Эдгээр нь чийгийн эргэлтэнд оролцохгүй.

2.Гариг хоорондын орон зайгаас ялгардаг уснаас үүссэн тухай өөр нэг онол бий. Сүүлт одны мөсөн цөм, солир, тоос шороо гэхчлэн дэлхий дээр гаднаас ирж буй бодисуудын тэн хагас хувь нь ус байдагт энэ онол тулнуурласан болно. А.М.Алпатьевын тооцоолсноор дэлхийн геологийн бүх цаг хугацаанд 0.73 х 1020 г(15см зузаан усан давхарга болохуйц) ус нь сансрын уудмаас ирсэн байна. Энэ нь их хэмжээ боловч хараахан усан мандлыг бүрэлдүүлж чадахгүй юм.

3. Агаар манлын дээд давхаргад усны шинэ молекулууд үүсч байдаг.Энд нарны саохиар зөөгдөж буй устөрөгчийн атом агаар мандлын хүчилтөрөгчтэй нэгдэн ус үүснэ. Энэ усны хэмжээ жилд 1.5 км3 бөгөөд энэ үзэгдлийг “нарны бороо” хэмээн нэрлэдэг.

4. Усны молекулууд нүүрстөрөгч бүхий түлшний шаталт, органик бодисын задрал, исэлдэлтийн дүнд бас үүснэ. Гэхдээ усан мандлын үүсэл нь дэлхийн үүсэлтэй холбоотой юм.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2022-12-13 -

Бичсэн: Зочин
Үнхээр
. Шууд холбоос
Бичлэг: 36 » Нийт: 36
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Байгаль бол амьтай амьгүй биесийн сууц юм.Үүнийг таньж мэдэхэд бидний гол зорилго оршино.Та бүхэн энэ блогтой холбоотой асууж лавлаж зөвлөгөө авах, зөвлөгөө өгөх хэрэг гарвал daurenbek@msue.edu.mn цахим хаягт хандаарай.

Сүүлийн бичлэгүүд

. Хүн байгаль хичээлийн II улиралын 3-р курсын оюутаны бие даалт
. Биосферийн тухай
. Экосистемийн тухай
. Экологийн хичээлийн бие даалт, үнэлгээний рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар, рубрик
. БШ-ийн сонгоны ангийн бие даалтын заавар
. Эрдэс чулуулаг, чулуун мандал
. Тогтвортой аялал жуулчлал
. Сарны харагдах байдлыг гурилаар хийж турших
. Газарзүйн бага боловсролын стандарт
. Эссэ бичих арга зүйн зөвлөмж
. Бие ба бодис лекц -6
. Ангийн ажлын сэдэв
. Ангийн ажил бичих үлгэрчилсэн загвар
. Нар, Нарны аймаг

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. american boy



:-)
 
xaax